Сайн машиныг хямд үнээр

Автомашины албан ёсны дилер

Утас: 8535-5445

Утас: 9909-7771

Утас: 9552-0025

© 2015 - 2017 он, Оч Моторс ХХК

  • Үнэ

  • Фото зураг

  • Танилцуулга

  • Видёо

  • Техникийн үндсэн үзүүлэлт

Мотор

Камминс (CUMMINS) 2.8 ISF турбодизел хөдөлгүүр. 160 морины хүч, 360 Nm - мушгих хүч. 100 гаруй жилийн дизел мотор үйлдвэрлэлийн туршлагатай Америкийн алдарт Камминс (CUMMINS) компанийн хамгийн сүүлийн үеийн  шинэ хөдөлгүүр. Турбо нь моторын хүчийг ихэсгэж  форсунк нь түлш зарцуулалтыг 100 кмд 7,5 литр хүртэл багасгана.

500,000 км-ийн ачаалал даах нөөцтэй (ресурс) ба Камминсийн ихэнх  дизел хөдөлгүүр 1сая км-ийн ачаалал элбэг даадаг.

Хурдны хайрцаг

5 шатлалт механик хурдны хайрцаг.  Германий Гетраг (GETRAG) фирмийн энэхүү хурдны хайрцаг нь богино хугацаанд хурдаа авч бартаат замын өндөр хурдыг даахаар бүтээгдсэн.  5-р араандаа 160 км/цаг хүртэл хурдлах боломжтой. Гетраг компани нь хурдны хайрцаг үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг ба Герман, Япон, Америк автомашины үйлдвэрийн шугамуудад хурдны хайрцагаа нийлүүлдэг.

Урд ба хойд тэнхлэг

Урд тэнхлэгийн раманд бэхэлсэн дээд ба доод гар, уян пурш нь өндөр чанартай ба машины явдлыг зөөлхөн болгоно. Хойд тэнхлэгийн раманд бэхэлсэн нум ба цул тэнхлэг нь ачааллын даац сайтай мөн бат бөх. Эдгээр тэнхлэг нь Америкийн ДАНА (DANA) компанийх ба Toyota, Ford, Jeep, Chevrolet жийп/пикап-т мөн угсардаг.

Салон

Салоны дизайн, тохь тух, эргономик, халуун ба сэрүүн агаарын урсгал, гэрэлтүүлэг, зай карман зэргийг энэ чиглэлээр мэргэшсэн Германы Жонсон Контролс (Johnson Controls)  компани олон улсын стандартад нийцүүлсэн.

4 x 4 систем

Электрон удирдлага бүхий 4х4 систем нь хойд 2 дугуй (4х2), бүх дөрвөн дугуй (4х4), мөн 4 дугуйг хүндрүүлж зүтгэх (4х4 L) сонголтуудтай учир туулах чадвар өндөр. Машины салоноос 4х4 системээ удирдана. Хөтлөгч салгаж залгах туслах хурдны хайрцаг нь  Америкийн Борг Вагнер (Borg-Wagner) компанийх. Үл зэврэх зузаан ган төмрөөр хийгдсэн үндсэн араг /рам/ нь ачаалал чичэргээг өөр дээрээ авсанаар автомашины эдэлгээг уртасгаж бартаат замын хүнд нөхцөлийг өндөр хурдтай, тохь тухтай мөн аюулгүй туулах боломжийг олгоно.