Сайн машиныг хямд үнээр

Автомашины албан ёсны дилер

Утас: 8535-5445

Утас: 9909-7771

Утас: 9552-0025

© 2015 - 2017 он, Оч Моторс ХХК

..бусад

Жилд 22 сая автомашин үйлдвэрлэдэг улс нь хамгийн том үйлдвэрлэгч

2014 онд дэлхий даяар нийт 87 сая суудлын автомашин үйлдвэрлэжээ. Гэтэл энэ дотроос хамгийн их нь буюу 22сая нь манай өмнөд хөрш Хятад улсад ноогдож байхад европын холбоонд (27 улс) 16 сая, АНУ 11 сая, Япон 9 сая, Герман дөнгөж 5,7 сая суудлын автомашин үйлдвэрлэжээ.

 

15-20хон жилийн өмнө бараг автомашины үйлдвэрлэл гэхээр юмгүй байсан улс яаж ийм түвшинд хүрсэн нь сонирхолтой мөн өнөөдрийн автомашин нь загвар чанарын хувьд ямар байгаа нь сонин.

20-оод жилийн өмнөөс Хядад улс барууны фирмүүдийг зах зээлдээ оруулж эхэлжээ. Гэхдээ нэг хатуу болзолтой, тэд тус улсын аль нэг үйлдвэртэй доод тал нь 50:50 харьцаатай хамтарсан үйлдвэр л байгуулах ёстой, технологио шилжүүлэх ёстой. Эс бөгөөс импортын өндөр татвар хүлээж байдаг байна. Эхлээд эрсдэл даах боломжтой цөөн хэдэн том компани хөрөнгө оруулалтаа хийн хамтарсан үйлдвэрээ нээтэл автомашинууд нь их сайн зарагдаж байв, тэднийг даган Америк, Герман, Японы бусад үйлдвэрүүд салбараа нээсээр байтал нэг л мэдэхэд барууны бүх фирмүүд Хятадад үйлдвэрээ нээжээ. Эхлээд баруундаа хуучирсан загвараа үйлдвэрлэдэг байсан бол өрсөлдөөн ширүүсч өчигдөрхөн Герман, Японд хийж эхэлсэн шинэ загварыг өнөөдөр нь Хятадад үйлдвэрлэж, баталгаат хугацагаа уртасгаж 5 жил хүртэл болгов.

Хятад улсад барууны фирмийн нэг машин зарагдахад ашгийн 50% нь тус улсын аль нэг хамтрагч компанид очиж тэд энэ мөнгө мөн 20 жил сургаж дадлагажуулсан инженер техникийн хүний нөөцдөө дулдуйдан шинэ загвар боловсруулж үйлдвэрлэнэ. Тус улсын зах зээл ирээдүйтэйг мэдсэн барууны автомашины эд анги үйлдвэрлэгчид бүгдээрээ бас салбар үйлдвэрээ нээж, технологио дамжуулж үйлдвэрийн шугаманд эд ангиа нийлүүлэхийн төлөө өрсөлдөж эхлэв.  Үүний үр дүнд өнөөдөр өмнөд хөршид маань суудлын машины 60 орчим баруунтай хамтарсан болон хамтраагүй үйлдвэрүүд ажиллаж 250 гаруй загвар үйлдвэрлэж байна. Машинд ашиглаж буй эд ангийн чанар эрс сайжирч тус улсын уугуул үйлдвэрүүд ч тэр барууны фирмүүд ч тэр үйлдвэрлэсэн автомашинуудаа экспортонд гаргах болов.

2014 оны Бээжингийн олон улсын авто үзэсгэлэнгийн үеэр АНУ, Европ, Японы олон шинжээч сэтгүүлчид өмнөд хөршийн шинэ машинуудыг загвар, чанарын хувьд Солонгосын түвшинд бүрнээ хүрсэн ба тун удахгүй  том брэндүүдтэй дэлхийн зах зээлд өрсөлдөх юм байна гэж дүгнэв.  Тэдний дүгнэлтээр Хятадын машины үйлдвэрүүд  тус улсынхаа хөдөөний хотуудад зориулсан хямд төсөр загвараас эхлүүлэн барууны зах зээлд Хюндай, Тоёота г.м компаниудтай өрсөлдөх чанартай, өргөн тархацтай машин хийж сурсан гэнэ.