Сайн машиныг хямд үнээр

Автомашины албан ёсны дилер

Утас: 8535-5445

Утас: 9909-7771

Утас: 9552-0025

© 2015 - 2017 он, Оч Моторс ХХК

  • Үнэ

  • Фото зураг

  • Танилцуулга

  • Видео

  • Техникийн үндсэн үзүүлэлт

Мотор

Камминс (CUMMINS) 2.8 ISF турбодизел хөдөлгүүр. 160 морины хүч, 360 Nm - мушгих хүч. 100 гаруй жилийн дизел мотор үйлдвэрлэлийн туршлагатай Америкийн алдарт Камминс (CUMMINS) компанийн хамгийн сүүлийн үеийн  шинэ хөдөлгүүр. Турбо нь моторын хүчийг ихэсгэж  форсунк нь түлш зарцуулалтыг 100 кмд 7,5 литр хүртэл багасгана.

500,000 км-ийн ачаалал даах нөөцтэй (ресурс) ба Камминсийн ихэнх  дизел хөдөлгүүр 1сая км-ийн ачаалал элбэг даадаг.

Хурдны хайрцаг

5 шатлалт механик хурдны хайрцаг.  Германий Гетраг (GETRAG) фирмийн энэхүү хурдны хайрцаг нь богино хугацаанд хурдаа авч бартаат замын өндөр хурдыг даахаар бүтээгдсэн.  5-р араандаа 160 км/цаг хүртэл хурдлах боломжтой. Гетраг компани нь хурдны хайрцаг үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг ба Герман, Япон, Америк автомашины үйлдвэрийн шугамуудад хурдны хайрцагаа нийлүүлдэг.

Урд ба хойд тэнхлэг

Урд тэнхлэгийн раманд бэхэлсэн дээд ба доод гар, уян пурш нь өндөр чанартай ба машины явдлыг зөөлхөн болгоно. Хойд тэнхлэгийн раманд бэхэлсэн уян пүрш ба цул тэнхлэг нь ачааллын даац сайтай мөн бат бөх. Эдгээр тэнхлэг нь Америкийн ДАНА (DANA) компанийх ба Toyota, Ford, Jeep, Chevrolet жийп/пикап-т мөн угсардаг.

Салон

Салоны дизайн, тохь тух, эргономик, халуун ба сэрүүн агаарын урсгал, гэрэлтүүлэг, зай карман зэргийг энэ чиглэлээр мэргэшсэн Германы Жонсон Контролс (Johnson Controls)  компани олон улсын стандартад нийцүүлсэн.

4 x 4 систем

Электрон удирдлага бүхий 4х4 систем нь хойд 2 дугуй (4х2), бүх дөрвөн дугуй (4х4), мөн 4 дугуйг хүндрүүлж зүтгэх (4х4 L) сонголтуудтай учир туулах чадвар өндөр. Машины салоноос 4х4 системээ удирдана. Хөтлөгч салгаж залгах туслах хурдны хайрцаг нь  Америкийн Борг Вагнер (Borg-Wagner) компанийх. Үл зэврэх зузаан ган төмрөөр хийгдсэн үндсэн араг /рам/ нь ачаалал чичэргээг өөр дээрээ авсанаар автомашины эдэлгээг уртасгаж бартаат замын хүнд нөхцөлийг өндөр хурдтай, тохь тухтай мөн аюулгүй туулах боломжийг олгоно.

Овор хэмжээ

FOTON SAUVANA жийп нь манайд түгээмэл байдаг Прадо150 жийпээс арай том, Ланд200 жийпээс ялимгүй бага хэмжээтэй юм.

Хэмжээс  Toyota Prado 150   Foton Sauvana   Toyota Land Cruiser 200 
Нийт урт мм 4855 4830 4950
Нийт өргөн мм 1885 1910 1970
Нийт өндөр мм   1845 1885 1880

*Толь, запас дугуй, ачааны суурь ороогүй хэмжээ.

Техникийн үндсэн үзүүлэлт

Хэмээ 4380 х 1910 х 1840
Мотор ISF2.8 cummins turbo-diesel (Америк)
Хүч м.х. 165
Мушгих хүч Нм   360
Багтаамж сс 2776
Шатахууны савны багтаамж л.                         75
Түлш зарцуулалт л. 7,8-9
Эмисс /утаа/ Евро 2
Цахилгаан хэлхээ 12v
Суудлын тоо 7
Газраас дээш зай мм 220
Тэнхлэг хоорондын зай мм 2790
Эргэх радиус м 6,25
Нийт жин кг 2060
Салоны нийт даац кг 1500
Чирэх нийт даац кг 2500
Хөтлөгч 2Н, 4Н, 4L хувилбартай 4х4 систем
Хурдны хайрцаг GRTRAG, 5 шатлалт, механик (Герман)
Туслах хурдны хайрцаг Brog-Wgnger, электрон удирдлагатай (Америк)
Урт тэнхлэг Dana, даврах гар, амортизатор, пүрш (Америк)
Хойд тэнхлэг Dana, цул тэнхлэг, атортизатор, пүрш (Америк)
Дугуйн хэмжээ 265/65R17
Жолоо гидро хүчлүүртэй, аюулгүй (эвхэгддэг)
Жолооны хүрд аваарын дэртэй
Урд тормос Дискэн тормос, гидро хүчлүүртэй
Хойд тормос Дискэн тормос, гидро хүчлүүртэй
Тормос BOSCH, ABS жигд тормослох систем (Герман)
Тормос BOSCH, EBD тормосны хүч хувиарлах систем (Герман)

 

Бусад тоноглол

  • Моторын хамгаалалт
  • Түшний савны хамгаалалт
  • Олон үйлдэлт удирдлага бүхий жолооны хүрд
  • Хажуугийн толь тохируулагч
  • Хажуугийн тольны цан гэсгээгч
  • Хажуугийн тольны дохионы гэрэл
  • Автомат цонх нээж/хаах
  • Автомат хаалга нээж/хаах, нээлттэйн дохио
  • Алсын удирдлагатай түлхүүр
  • Иммобилайзер, зайнаас түлхүүр таньж онгойх
  • ISOFIX, хүүхдийн сандал бэхлэх систем /2-р эгнээ/
  • Эйр кондишн
  • 2ш аюулгүйн дэр
  • Аюулгүйн бүс, чангалагчтай
  • Арын суудлын аюулгүйн бүс
  • Бүсний сануулга
  • Хаалганы сануулга
  • Галлоген их гэрэл
  • Манангийн урд ба хойд гэрэл
  • Бүхээгний арын дээр тормосны нэмэлт гэрэл
  • Түлш зарцуулалт хэмжигч дэлгэц
  • Агаарын температур мэдээлэлх дэлгэц
  • Ухрахын мэдрэгч
  • АМ/FМ radio + audio input port (AUX + USB)
  • 17инчийн хайлшин обуд
  • Хажуугийн гишгүүр
  • Урд ба хойд талын чирэгч гогцоо /рамнаас бэхэлсэн/
  • 7 өнгөний сонголт
  • Металик өнгө